Афганистан: Талибууд Панжшерийг бүсэлжээ
Панжшер мужийн оршин суугчдын ихэнх нь тажикууд. Тэднийг талибуудтай тэмцэж байснаараа алдартай, Афганистаны үндэсний баатар Ахмад Шах Масудын хүү Ахмад Масуд удирдаж байгаа юм.
Панжшер мужийн оршин суугчдын ихэнх нь тажикууд. Тэднийг талибуудтай тэмцэж байснаараа алдартай, Афганистаны үндэсний баатар Ахмад Шах Масудын хүү Ахмад Масуд удирдаж байгаа юм.
Гүнзгийрүүлсэн, төрөлжсөн сургалттай “Тэмүүлэл-Эрдэм” бага сургуульд 240 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг шинээр нэмж барьснаар бүрэн дунд сургуулийн статуст шилжиж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Цагаан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/ 2021.08.21-22-ны өдрийн үргэлжилсэн борооны улмаас “Сэлэнгэ мөрөн” үерлэж 5 айлын гэр усанд автсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 5 өрх айлын 17 хүнийг /үүнээс 6 хүүхэд/, 113 бод малынх нь хамт аюулгүй газарт гаргасан. Тус сумын Засаг даргын мэдээлснээр үлдсэн 4 хүн, 1773 мал нь усны үер татартал хүлээхээр болсон байна.
Наймдугаар сарын 22-ны ням гарагт Хятадад коронавирусийн халдварын 21 тохиолдол илэрсэн бөгөөд эдгээр нь бүгд зөөвөрлөгдсөн тохиолдол байсан гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлжээ.
Богдхан төмөр замын барилгын ажлын нээлт болж байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багийн “Тариаллагын нуур” гэдэг газар өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны өдрийн 04:37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 05:21 цагт ООГХ-ээс ирүүлсэн байна.
Ням гарагт Талибан хөдөлгөөн нисэх буудал дээр үүссэн эмх замбараагүй байдлын хариуцлагыг АНУ үүрэх ёстой гэж мэдэгдсэн байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Увс аймагт ажиллаж, цаг үеийн асуудлаар холбогдох салбарынхны ажил байдлыг шалгалаа.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, хүнсний бүтээгдэхүүн бүр чухал тул хоолны дэглэм барих хэрэггүй, харин сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнийг ашиг тустай бүтээгдэхүүнээр нөхөөд явахад болох гэнэ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 1996 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Налайх дүүрэгт гадны нөлөөтэй нас барсан хүн амины хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтүй явуулсны үр дүнд (24 жил 10 сарын дараа) уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлжээ.
Хичээлийн шинэ жилийг угтсан тус үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдтэй хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс /Хангарди ордны 6 давхар/-т бүртгэж эхэллээ. Үзэсгэлэн худалдааны байршил бүрд үсчин ажиллуулахын дээр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай Түр журам боловсруулан мөрдүүлэх юм.
ХААН Банк нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжиж, “ногоон” тодотголтой бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгодог билээ. Энэ хүрээнд 2019 оноос БОАЖЯ болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл” олгож, агаар, хөрсний бохирдолтой тэмцэхэд хувь нэмрээ оруулж байна.
Наймдугаар сарын 15-ны өдөр талибууд Афганистаны нийслэлийг эзлэн авсанаас хойш эх орноо орхин дүрвэх хүсэлтэй олон мянган хүн Кабулын нисэх буудал дээр үймээн үүсгэж, үүний улмаас олон хүн амиа алдсан талаарх мэдээлэл гарч байлаа.
“Урьдчилсан тооцоо судалгаагаар энэ жилийн хувьд улаанбуудайн хэрэгцээг дотооддоо бүрэн хангах боломж бүрдээд байна. Тариаланчдын уйгагүй хөдөлмөрийн дүн ийнхүү гарлаа. Гэсэн ч эрт баярлаж, санаа амарч боломгүй хариуцлагатай цаг үе” болохыг салбарын сайд З.Мэндсайхан онцолж байна.
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1 566 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 342 нь Улаанбаатар хотод, 1 224 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1 674 хүн эдгэрлээ.
Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн газар нутгийг дамжин нийт 135,8 км үргэлжлэх юм.
Энэ жил манай улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Тиймээс 100 жилийн ойн хүрээнд залуучууддаа ээлтэй олон үйлчилгээг бий болгохоор зорьж ажиллаж байна. Энэ хүрээнд архи, тамхины асуудлын талаар хөндөж ярина. Учир нь хүүхдийн хүчирхийллийн 77 хувь нь архинаас болдог. Энэ нь 108 утасны мэдээллээс тодорхой байдаг. Гэмт хэрэг үйлдэгчдийн 50-60 хувь нь архинаас болж хохирогч, үйлдэгч болсон байна. Өсвөр насны хүүхдүүд тамхинаас болж олон асуудалд орж байна.
Одоогоор нэр нь тодроогүй нөхөн сонгуульд нэр дэвшигч МАН-д хэний бүлэглэл хүчтэй байгааг илтгэнэ. Учир нь саяхан Засгийн газрын 200 хоногтой зэрэгцээд Ерөнхий сайдыг огцруулах асуудал дахин сөхөгдөж, фракц бүлэглэлүүд нь намын даргаа үл хүлээн зөвшөөрсөн мессэжийг АН-аар “уламжлан” олон нийтэд хүргэсэн.
Вьетнамын Хошимин хотод наймдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоож байна. Энэ талаар 14 хоногийн өмнө зарласан бөгөөд оршин суугчдыг хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл нөөцлөн авах хугацаа өгч ийнхүү хэдэн өдрийн өмнө сануулжээ.
2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг наймдугаар сарын 25-28-ны өдрүүдэд тараана. Энэ онд ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид төгссөн сургуулийнхаа захиргаанаас батламж хуудсаа авна.