Бамбай хоншоорт хортой могой нийслэлд ихээр орж ирж байна

Бамбай хоншоорт хортой могой нийслэлд ихээр орж ирж байна

Монгол орны бүх нутгаар элбэг тархсан бамбай хоншоорт хортой могой бөгөөд сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон. Ихэвчлэн хад асгатай газраар амьдарна.

Дэлгэрэнгүй
Шинээр 1309 тохиолдол батлагдаж, зургаан хүн нас барлаа

Шинээр 1309 тохиолдол батлагдаж, зургаан хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1309 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, 798 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 6 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2997 хүн эдгэрлээ.

Дэлгэрэнгүй
С.Амарсайхан: Аймаг сум бүр өөрийн гэсэн бичил зураглалтай байх ёстой

С.Амарсайхан: Аймаг сум бүр өөрийн гэсэн бичил зураглалтай байх ёстой

Шадар сайд С.Амарсайхан  Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй
Файзер вакцины 92,490 тунг татан авлаа

Файзер вакцины 92,490 тунг татан авлаа

Япон Улсын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2,35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа 2021 оны 6-р сарын 16-наас эхэлсэн юм. Одоогийн байдлаар зургаан удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байна.

Дэлгэрэнгүй
Дүүрэг бүрт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулж байна

Дүүрэг бүрт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулж байна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, аймгуудын Эрүүл мэндийн төв болон коронавирусын эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлгүүдийн дэргэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах ажил дуусах шатандаа оржээ.

Дэлгэрэнгүй

"Сэлэнгэ аймагт болсон 5.2 магнитудын газар хөдлөлт нийслэлд мэдрэгдсэн"

"Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урагшаа 49 км-т 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтөөс үүдэлтэй чичирхийлэл Улаанбаатар хот болон орон нутагт мэдрэгдсэн" гэж мэдээллээ. 

Дэлгэрэнгүй
Архангай аймгийн Урд тамирын гол олон жилийн дунджаас 80 см ахиу болжээ

Архангай аймгийн Урд тамирын гол олон жилийн дунджаас 80 см ахиу болжээ

Архангай аймгийн урд тамирын голын усны түвшин олон жилийн дунджаас 80 см-ээр ахиу, үерийн түвшинг 20-ээр давсан тухай тус аймгийн Ус цаг уур, орчин шинжилгээний төвөөс мэдээлжээ. Тиймээс ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Самранд яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайхад нисдэг тэрэг нисгэнэ

Самранд яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайхад нисдэг тэрэг нисгэнэ

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2021 оны долдугаар сарын 17-ны өдрийн 17:00 цагт иргэн А “Миний дүү Д, түүний найз У нар тус аймгийн Ерөө сум руу самранд яваад сураггүй болчихлоо” гэж хандсан байна. Тус мэдээллийн дагуу орон нутгийн цагдаагийн байгууллага холбогдох арга хэмжээг авч, 07 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх ажиллагааг хамтран явуулах албан бичиг ирүүлснээр хамтарсан бүлэг самранд яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 7115 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 7115 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 20 цэгт 30 багийн 215 эмч, ажилтан ажиллаж, 7115 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын  цэгүүдийн мэдээллийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Дэлгэрэнгүй
Дархлаажуулалтад 3307 жирэмсэн эх хамрагдаад байна

Дархлаажуулалтад 3307 жирэмсэн эх хамрагдаад байна

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 3145, II тунд 5962, нийт 9107 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.052.957 иргэн I тунд, 944.294 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 3307 жирэмсэн эх, 12-15 насны 39.773 /39.2%/, 16-17 насны 20.213 /59.6%/ хүүхдийг вакцинд хамрууллаа.

Дэлгэрэнгүй
Үс шинээр засуулбал жаргал ирнэ

Үс шинээр засуулбал жаргал ирнэ

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал (23 цаг 11 мин)-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ. 

Дэлгэрэнгүй
Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
“Нэмэх даатгал” гэх залилангаас болгоомжилно уу

“Нэмэх даатгал” гэх залилангаас болгоомжилно уу

Сүүлийн үед цахим орчинд “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, тодорхой хугацааны дараа хоёр дахин үржүүлж өгнө гэсэн хууран мэхлэлт, залилангийн шинж чанартай үйл ажиллагааг тодорхой нэр бүхий этгээдийн зүгээс зохион байгуулж байж болзошгүй байна.

Дэлгэрэнгүй
Цагдаагийн биед халдсан иргэнийг саатуулан шалгаж байна

Цагдаагийн биед халдсан иргэнийг саатуулан шалгаж байна

Тоёота премио маркийн тээврийн хэрэгслийн жолооч “М” нь замын хөдөлгөөнд оролцох үедээ ЗТХ-ийн 14.7.23 заасан зөрчил гаргасан.

Дэлгэрэнгүй
Ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авдаг болно

Ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авдаг болно

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн тогтоолоор баталлаа.

Дэлгэрэнгүй
Баянзүрх дүүрэгт 6 сургууль, 8 цэцэрлэг, 3 цогцолбор баригдаж байна

Баянзүрх дүүрэгт 6 сургууль, 8 цэцэрлэг, 3 цогцолбор баригдаж байна

Дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 28 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм.

Дэлгэрэнгүй
С.Амарсайхан: Эмийн салбарт хэдхэн компани шахааны бизнес хийж байна

С.Амарсайхан: Эмийн салбарт хэдхэн компани шахааны бизнес хийж байна

Мөн эмийн бүртгэл, чанарын асуудалд анхаарах шаардлагатайг санууллаа. Хөгжингүй улс орнуудад олон төрлийн эм, урьдчилан сэргийлэх тарилгууд гараад байдаг ч манайд орж ирдэггүй. Манайд хэдхэн компани хямд эм оруулж ирдэг шахааны бизнес байсаар байна.

Дэлгэрэнгүй
Орон нутгийн халдварын тохиолдол Улаанбаатарыг давлаа

Орон нутгийн халдварын тохиолдол Улаанбаатарыг давлаа

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн нөхцөл байдлыг мэдээлж байна. Энэ өдөр шинээр 1497 хүн халдвартай нь батлагдлаж, дөрвөн иргэн нас баржээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 676 нь Улаанбаатарт, 803 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн 18 тохиолдол нь зөөвөрлөгджээ.

Дэлгэрэнгүй
ТОКИО-2020: 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсыг зорилоо

ТОКИО-2020: 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсыг зорилоо

Жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Токиог зорьж байна.

Дэлгэрэнгүй
НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж байна

НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж байна

НӨАТ-ын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.

Дэлгэрэнгүй