Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.25) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн барилаа. Төсөл өргөн барихад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар байлцав.


















