ИРГЭД: Дахин хатуу хөл хорио тогтоохыг дэмжинэ, дэмжихгүй
-Дахин хөл хорио тогтоохыг дэмжиж байна. Өдөр бүртгэгдэх тохиолдлын тоо олон боллоо. Дэлхийн бусад улс оронд цар тахлыг зогсоох хамгийн чухал алхам нь хөл хорио гэж үзэж байна. Тиймээс манай улс хөл хорио тогтоох шаардлагатай гэж бодож байгаа. Мөн эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Энэ хэвээр үргэлжилбэл намар хичээл орохгүй бүр ч хэцүү болох байх. Хувираа бизнес эрхэлдэг хүмүүст хэцүү байгаа. Гэхдээ хүний амьнаас үнэтэй зүй гэж байхгүй. Өнөөдөр орлогогүй байж болно. Гэхдээ амьд байвал учир нь олдоно шүү дээ. Засгийн газраас шаардлагатай арга хэмжээнүүдийг хурдан авч хэрэгжүүлмээр байна. Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэсэн нь зөв байх. Хойшлуулж хэрэггүй. Үндэсний өв соёл учраас хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлнө. Гадны улс оронд ч гэсэн томоохон тэмцээн уралдаан наадмуудыг халдвар хамгааллын дэглэм баримтлуулаад тэмдэглэж байна. Тиймээс манай улс ч гэсэн тэмдэглэх нь зүйтэй байх.


















