Путин: Эмнэлгийн ажилтнуудын хүнд хөдөлмөрийг шударгаар үнэлэх ёстой
Оросын эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний шинэчилсэн загварт шилжиж байгаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
Оросын эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний шинэчилсэн загварт шилжиж байгаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
Улсын Онцгой комиссын нэгдсэн хуралдаанаар Дорноговь, Өмнөговь аймгуудад Шуурхай бүлэг томилох асуудлыг хэлэлцэж, улмаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ЗТХЯ, ГЕГ, МХЕГ-ын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянзүрх дүүргээс удирдан явууллаа.
Халдварын нөхцөл байдал хүндэрч, зуу зуун хүн амиа алдаж буй энэ цагт үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна. Мөн зургадугаар сарын 25-нд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөнө. Энэ асуудлаар өнөөдөр Ардчилсан намаас мэдэгдэл хийв. Тодруулбал, "Шинэ сонгогдсон ерөнхийлөгч баяр ёслол, парад зохион байгуулж болохгүй. Зургадугаар сарын 25-ныг Үндэсний эмгэнэлийн өдөр болгож, ард түмнээсээ уучлал гуйх ёстой" хэмээв.
Өнөөдрийн байдлаар 0-18 насны 400 орчим хүүхдүүд, 500 гаруй жирэмсэн эхчүүд Ковид-19-ийн халдвар авч, биеийн байдал нь хүндрээд байгаа тул зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч байна. Иймд Улсын онцгой комиссоос эмнэлгийн ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд Яаралтай тусламжийн төв байгуулж, 145 ор дэлгэж эхэллээ.
Австрали улс 2022 оны 12 дугаар сар хүртэл хилээ нээхгүй байх шийдвэр гаргажээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн байна.
Их, дээд сургуулиудын дотуур байрыг тусгаарлан, ажиглах байраар ашиглах, мөн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдийг татан оролцуулах ажлыг төлөвлөж байна. Энэ хүрээнд 1500 эмнэлгийн орыг дэлгэнэ. Хэдийгээр эмнэлгийн орыг нэмэгдүүлж байгаа ч халдварын тархалт өндөр байвал эмч, мэргэжилтнүүдийн дутагдал үүсэх нөхцөл бий болоод байна.
Испанийн дунд сургуулийн сурагчдыг хичээлийн шинэ жил эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө коронавирусээс сэргийлэх вакцинд хамруулж эхлэх гэнэ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийж байна.
Сүүлийн жилүүдэд мотоциклын ослын улмаас олон хүн амь насаа алдаж байна. Тодруулбал, энэ оны эхний таван сарын байдлаар 27 хүний амь мотоциклын ослын улмаас хохирч, 61 хүн хүнд гэмтэл авчээ. Иймд иргэд та бүхнийг болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 2268 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 95 819 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1404 нь Улаанбаатар хотод, 864 нь орон нутагт байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 355 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 63 945 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 42-80 насны 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 447 болж байна.
Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн Баянзүрх дүүрэгт болжээ. Зөвлөгөөнөөр Хотын захиргааны шинэ байранд коронавирусын халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, ор дэлгэлт яаралтай хийхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна.
Сингапурт олон сарын туршид вирусийн дотоодын халдварын тохиолдол бараг бүртгэгдээгүй ч тавдугаар сараас эхлэн өдөрт дунджаар 20 орчим халдварын тохиолдол бүртгэгдэх болжээ
Цацраг нь дэлхий дээрхи амьдралын нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүний оролцоогүйгээр цацраг идэвхит бодис, материал дангаараа хаа сайгүй байдаг.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 747 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 506 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбла, зам тээврийн ослын улмаас нийслэлд 10 хүн гэмтэж, нэг хүн амь хохирсон бол орон нутгийн замд зургаан хүн гэмтэж, зургаан хүний амь хохирсон осол хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал,Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар 17 хүн самар түүж байснаас 6 хүн нь 06.08-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд 2 хүн нь ядарч эцээд замд үлдсэн бөгөөд үлдсэн 1 хүн нь нас барсан, 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авчээ.
Энэ сарын сүүл гэхэд 1,4 тэрбум хүн амтай Хятад улс иргэдийнхээ 40 хувийг дархлаажуулалтад хамруулахаар зорьж байна.
Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэнтэй ярилцлаа.
2003 оноос хойш Хонконгт жил бүр зохион байгуулагддаг, ардчиллын төлөөх марш энэ жил болохгүй гэж Хүний эрхийн төлөөх иргэний фронтын төлөөлөгч, маршийг зохион байгуулагч Чун Чун-фай мэдэгдсэнийг Коммерсант дамжуулжээ.
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх, хууль тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэнэ. Мөн цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ