АНУ вакцинжуулалтыг идэвхжүүлэхийн тулд сая долларын шагналтай сугалаа явуулна
Коронавирусийн халдвар болон нас баралтын тоо өндөр байгаа АНУ-д урьдчилан сэргийлэх тарилгад иргэдийг олноор хамруулахын тулд төрөл бүрийн арга сэдэж байгаа юм
Коронавирусийн халдвар болон нас баралтын тоо өндөр байгаа АНУ-д урьдчилан сэргийлэх тарилгад иргэдийг олноор хамруулахын тулд төрөл бүрийн арга сэдэж байгаа юм
Сүүлийн долоон хоногт Спутник V вакцинаар нийслэлийн 65-аас дээш насны иргэдэд тодорхой цэгүүдийг тусгайлан гаргаж вакцинжуулж байсан. Маргаашаас эхлэн 55-аас дээш насны иргэдэд Спутник V вакцин тахираар боллоо. Өнгөрсөн хугацаанд 65-аас дээш насны 10 мянга гаруй иргэд вакцинд хамрагдсан байна.
АН-ын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас есөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 193 болж байна.
Герман улс тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн улс руугаа нэвтрүүлэх журмыг хялбаршуулсан талаар DW агентлаг мэдээллээ.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн суултаа зогсоож, УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан улс төрийн зөвшилцөл хийж, зарим хууль тогтоомжид хяналт тавин ажиллахаар болсон билээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 585 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 47 033 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 478 нь Улаанбаатар хотод, 106 нь орон нутагт, 1 нь зөөвөрлөгдсөн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1548 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 37 281 болж байна. Коронавирусийн халдварын улмаас есөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 193 болж байна.
ЕБС-ийн сурагч нар гурван төрлийн шалгалт өгдөг. Тодруулбал, анги дэвших, улсын шалгалт, ЭЕШ юм. Цар тахлын үед боловсролын салбарт нилээдгүй хүндрэл, сорилт үүссэн. Засгийн газрын хуралдаанаар ЭЕШ өгөх сурагчдаас Монгол хэл,бичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ сарын 17-ноос 12-р ангийн сурагчдад танхимын давтлагыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Монгол Улсын хэмжээнд 40420 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг тогтоо руу шилжүүлнэ. Энэ нь 12-р анги төгсөж байгаа хүүхдүүдэд маш том боломж юм.
Тесла компани цахилгаан машинуудаа биткоиноор худалдах ажиллагаагаа түр зогсоож байгаагаа Илон Маск мэдэгдлээ.
Өнгөрсөн баасан гарагт цахим халдлагын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон АНУ-ын томоохон түлш дамжуулагч болох Colonial Pipeline ажлаа аажмаар сэргээж байгаа талаараа мэдэгдсэн байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулан батлав. Дараагаар нь Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн. Ийм эгзэгтэй цаг хугацаанд эрх баригч намыг муухай харагдуулах жижигхэн ч асуудал байж болохгүй. Тиймээс ч МАН-ынхан Ц.Анандбазараас салахын түүс болж байгаа нь илэрхий. Харин “хэргийн эзэн” өөрийгөө бус шүгэл үлээгчдийг шалгуулж байгаагаа хэвлэлд яриад явж буй. Гэхдээ түүнийг хуулийн байгууллагаас шалгаж байгааг МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн байгаа.
Хөндлөнгийн шинжээчдийн комисс багагүй хугацаанд судалгаа хийсний дүнд коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тавдугаар сарын 6-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн гурав дахь буюу сүүлийн нэр дэвшигчээр бүртгэсэн. Энэ үйл явдлаас хэдхэн цагийн өмнө түүний намын нөхөд нь материалыг нь хүлээж авахгүй байхыг СЕХ-ноос шаардаж, хэрэв шаардлага хүлээж авахгүй бол Улаанбаатар хотын төв талбай Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байлаа.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Аливаа вакцинжуулалтын дараах урвал хүндрэлийн шалтгаан хамаарлыг тогтоох хороо ажилладаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба, дархлаа судлаач эмч нар зэрэг бүрэлдэхүүнтэй томоохон багаар урвал хүндрэлийн шалтгаан хамаарлыг судлан тогтоодог. Энэ удаагийн тохиолдолд задлан шинжилгээ хийгдсэн байна. Эмгэг судлалын шинжилгээгээр урьдчилсан байдлаар уг бүсгүйн нас барсан шалтгаан нь вакцинтай ямар ч холбоогүй болох нь тогтоогдсон. Талийгаачийн оношийг танилцуулбал, тархины суурийн судасны өмнөд артерийн духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгтээ судасны том хэмжээний цүлхэнтэй байсан. Энэ цүлхэн нь хагарснаас болж тархины хоёр тал бөмбөлгийн суурин хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүсэж, уг эмгэгийн улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Аймгийн удирдлагууд энэ жилийн тариалалтын талаар танилцуулж байна. Цаг агаар энэ жил сэрүүхэн байгаа аж. Тариалалтын бэлтгэл ажил сайн явагдаж байгаа гэнэ.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нийт 277 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 155 дуудлага мэдээлэл бүртгэгдэв. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 6 хүн гэмтсэн байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын суудлын хуваарь 2021 оны 05-р сарын 20-ны өдрөөс эхлэн www.eec.mn цахим хуудсанд байршина. Шалгуулагч та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч суудлын хуваариа хэвлэн аваарай.
Өдгөө 109 мянга гаруй хүн амтай Дархан сум 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 он гэхэд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоогоо 300 мянгад хүргэхээр тооцоолжээ.