Н.Цогбадрах: Өвчтөн эдгэрээд, сэтгэлийн сайхан үгийг нь сонсох л эмч хүний аз жаргал
Би эмч мэргэжил эзэмшсэн гэдгээрээ үнэхээр их бахархдаг. Анх эмчийн тангараг өргөсөн үеэсээ өөрийнхөө төрөлх сум болох Өвөрхангай аймгийн Уянга суманд очиж 10 гаруй жил ажилласан. Сумандаа эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр, сумын эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Дараа нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажиллаж байсан.


















