Сэргээн засах тусламж үзүүлдэг эмч, сувилагч нарт цалингийн нэмэгдэл олгоно
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгох шийдвэрийг Засгийн газар гаргалаа.


















