Дугуйт өргөгчтэй мөргөлдсөн ослын улмаас хүн нас барсан ноцтой осол гарчээ
Тодруулбал "Хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан" гэсэн дуудлагын дагуу Аврах анги-105-ын алба хаагчид 2 км зам туулан 01:25 цагт очиход иргэн Н /30 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан дугуйт өргөгчийн араас иргэн Э /32 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин мөргөсөн байжээ.


















