МАН: Уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүдийн талаар мэдээлэл сонслоо
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.11.23/ цахимаар 50 гишүүн оролцож, 81.9 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Уул уурхай, Эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа. Нийт 24 гишүүн дээрх төслүүдийн талаар асууж, санал хэлсэн юм.



















