Халдварыг бүү тараа-Гэрээсээ бүү гар
Халдварыг бүү тараа-Гэрээсээ бүү гар
Засгийн газрын хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.
коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.
Нөөцийн махыг Нийслэлийн нутаг дэвсгэрийн зургаан дүүргийн 15 байршилд худалдан борлуулахаар нийслэлээс шийдвэрлэсэн. Нөөцийн махны үнийн хувьд хонины мах 6700, үхрийн мах 7700 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Харин иргэд хөл хорионы энэ үед нөөцийн маханд дугаарлаж, урт дараалал үүслээ.
Хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар болон хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Эрдэмтэн судлаачид хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгджээ. Учир нь одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах , цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл хуралдаж Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүлжээ.
Тусгаарлах байрны 21 хоногийн хугацаа дууссан хүмүүс үргэлжлүүлэн тодорхой хугацаанд тухайн байран дээр байх шаардлага үүссэнтэй холбогдуулаад нэмэлт зардлын асуудлыг хэн шийдэх вэ гэх асуулт, хүсэлт иргэдээс ирж байна. Нэмэлт зардлын асуудлыг зардлыг цаашид төрөөс шийдэж ажиллана. Мөн хавьтал болсон гэж гурван цэгт тусгаарлаж байгаа хүмүүсийн зардлын асуудлыг төр хариуцна.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 814 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 2 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоогоод буй. Хүнсний үйлдвэрлэл, хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, шатахуун хангамж, эрчим хүч, дулаан хангамж...зэрэг тодорхой тооны чиглэлээс бусад салбарынхан энэхүү хөл хорионы дэглэмд хамаарахгүй юм. Улс орон даяар хэрэгжүүлж буй онцгой нөхцөл байдалд ажиллаж буй Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас онцгойлон анхаарч байна.
Гурил, будаа, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн элбэг, үнэ тогтвортой байгааг худалдаа эрхлэгчид хэллээ. Гэхдээ иргэд ердийн үеэс хоёр дахин их хэмжээгээр мах, хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан байна. Өнөөдрийн байдлаар үхрийн мах нэг килограмм нь дунджаар 11,000-12,000, хонины мах 9,000, адууны мах 7,500-8,500 буюу 1,000 гаруй төгрөгийн хэлбэлзэлтэй, төмс нэг килограмм нь 700, сонгино 1,600 төгрөг, бусад хүнсний ногооны үнэ хэвийн, Алтан тариа компанийн гурил нэг килограмм нь 1,329-1,530, будаа 3,600 төгрөгийн ханштай байлаа. Иргэд, худалдаа эрхлэгчид мах, хүнсний бүтээгдэхүүний тээвэр, нийлүүлэлт, зохион байгуулалтыг сайжруулах, гэр хороололд махны бөөний цэг байгуулах нь зүйтэй
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 11 дүгээр сард үйлдэгдэх байсан бүх нислэгүүдийг цуцлаад байна. Энэ сард 10 удаагийн нислэгээр 1980 иргэнийг эх орондоо авчрахаар төлөвлөөд байсан.
Засгийн газар хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр төлөвлөж байна.
Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт цар тахлын онцгой, өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор боллоо.
Нийтийн тээврийн автобусны дүүргэлтийг ийн сийрүүлж байгаатай холбоотойгоор автобус хооорондын зайг ойртуулж буй бөгөөд нэг чиглэлийн автобус 3-5 минутын зайтай иргэдэд үйлчилнэ.
Үүрэг гүйцэтгэх хугацаанд дэслэгч Б.Түвшинбат аймгийн хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг оргон зайлах үед нь баривчлан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Оюутны гудамж дахь “Говь гурван сайхан” төвд байрлах караокед 17.00-20.00 цагт, мөн хорооны “Өгөөж” нэртэй цайны газарт 12.00-14.00 цагт, мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудалд байсан иргэд өөрт ойр байрлах шинжилгээний төвд сайн дураар очиж үнэ төлбөргүй шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа.
16-нд нутгийн өмнөд хэсгээр, 17, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орохыг анхааруулж байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын битүүн.