Ж.Амгалан: Хууль зөрчиж, халдвар түгээвэл гурав хүртэл жил хорино
Нэгдүгээр хавьтал, дам хавьтлын хүмүүсийг олж тогтооход маш их цаг, хүн хүч шаардсан ажил байгаа. Мөн халдвар авсан иргэд нэгдүгээр хавьтал болон дам хавьтлын хүн, явсан газраа тодорхой санадаггүй, хэлдэггүй, маршрутаа нуух зэрэг байдлаас болж эрсдэлтэй байна. Энэ нь Монгол Улсын хуулиар зохицуулсан хуулийн заалтуудтай. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар заалт, эрүүгийн хуулийн 15.6 дугаар заалт бий. Цаашид нэгдүгээр хавьтал болон дам хавьталд байсан иргэд хэнэггүй, санамсаргүй байдлаасаа болж халдварт өвчин түгээвэл хуультай, ялтай гэдгийг анхаараарай.



















