ВИДЕО: Шинэ жилийг тэмдэглэхгүй, сурагчдын амралт 12 дугаар сарын 18-наас эхэлнэ
2020-2021оны хичээлийн шинэ жилийн эхний улирлыг тогтоосон цагт нь дуусгахаар Засгийн газарт танилцууллаа. Арванхоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 01 хүртэл амарна. Коронавирусийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд цахим, теле хичээлийн бэлтгэлээ хангасан байгаа. Боловсролын мэдээллийн системээр өдөр бүр сурагчдын ирцийн мэдээлэл авч ажиллаж байна. ЭМЯ-тай хамтраад эрүүл сургууль, эрүүл цэцэрлэг үйл ажиллагааг явуулж байна. Өвлийн амралтын хугацаанд эцэг эхчүүдэд зөвлөмж гаргаж өгнө.
















