ТӨСӨВ-2021: Татвар нэмэхгүй, НДШ-ийн чөлөөлөлтийг үргэлжлүүлнэ
Ирэх оны улсын төсвийн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага, 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэхээр тусгажээ. 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 1,388.9 тэрбум төгрөгийн 1031 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.



















