Д.Нямхүү: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 340 боллоо
Сүүлийн хоёр өдөрт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1233 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1232 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь энэ сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 настай, эрэгтэй хүн байна.



















