ЭЗБХ: Төсвийн төслийн хэлэлцэх хугацааг сунгах саналыг гаргав
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.27) хуралдаан 09 цаг 16 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Эхлээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
















