“Хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгосноор эрсдэл дагуулахгүй”
Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг парламент хэлэлцэж байна. Тогтоолын төсөлд зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэл, зардлыг бууруулах, зээлийн гэрээ, хэлцэлд оролцогчдын шаардах эрх баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг шуурхай хангах, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг нарийвчлан тусгасан байжээ.



















