М.Солонго: Гурван ээжид 18 сая төгрөгний тэтгэлэг олгоно
Хүүхдээ хараад гэртээ байх хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх, гадаад хэл суралцах сонирхолтой ээжүүдийг дэмжих зорилогтой “Монгол ээж гэр сургалт” ТББ-аас санаачлан 3 ээжид тэтгэлэг олгохоор болжээ. “Raffles International Institute” сургуулийн бүрэн санхүүжилтээр анхан, дундын өмнөх, дунд, ахисан дунд, гүнзгий гэсэн нийт 5 түвшний 5 удаагийн танхимын сургалтаар 100 хувийн тэтгэлгээр суралцана. Нийт 3 ээжид тус бүр 6 сая нийт 18 сая төгрөгний сургалтын тэтгэлэг олгоно. “Монгол ээж гэр сургалт” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Солонгоос зарим зүйлийг тодрууллаа.


















