Орхон голд живсэн ахмадуудыг эрэн хайх ажиллагааг зогсоожээ
Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 3 бүлэгт хуваагдаж “Өндөр-Эрэг” гэдэг газраас баруун хойд зүгт “Оросын Холбооны Улсын хил” хүртэл 45 км-т 2 удаа, нийт 90 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.



















