"Эх орондоо ирчхээд Хятадын буудалд байрлахгүй" гэж эсэргүүцсэн
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Улсын Онцгой комиссоос өнгөрөгч наймдугаар сард нийт 4069 иргэнийг эх оронд нь татан авах ажлыг зохион байгуулжээ.
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Улсын Онцгой комиссоос өнгөрөгч наймдугаар сард нийт 4069 иргэнийг эх оронд нь татан авах ажлыг зохион байгуулжээ.
Өнөөдөр дэлхий нийтээрээ хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаа. Гэхдээ тухайн улс орон бүр өөрийн онцлогт тохируулан арга хэмжээ зохион байгуулж байна. АНУ-ын өвчин судлалын төвийн эрдэмтэд их дээд сургуулийн оюутнуудын дотор коронавирусийн тохиолдол бүртгэгдвэл сургуулийнхаа байранд тусгаарлагдах ёстой. Учир нь гэртээ очвол гэр бүлийнхэндээ халдвар тараах учраас тухайн байранд нь тусгаарлах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргаж ажиллаж байна. Мөн Францын улсын их сургуулийн эрдэмтэд коронавирусийн халдвараар хэн хүндэрч, эндэгдэлд хүрэх талаар судалгаа хийсэн байна. Судалгаагаар илүүдэл жинтэй хүмүүс хэвийн жинтэй хүмүүсийг бодвол илүү өвчилж эндэх, илүү жинтэй хүмүүс амьсгалын аппаратад орсон судалгаа гарсан байна. Тиймээс жингийн илүүдэлгүй байж, жингээ хэвийн барих нь коронавирусээс сэргийлэх нэг арга гэдгийг сануулжээ.
Улсын Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Улсын Онцгой комиссоос өнгөрөгч наймдугаар сард нийт 4069 иргэнийг эх оронд нь татан авах ажлыг зохион байгуулжээ.
Оросын иргэдийг коронавирусээс сэргийлэх вакцинжуулалт 11-12 дугаар сард эхэлнэ гэж ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдсэнийг Известия дамжууллаа.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 318 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 315 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21 настай эрэгтэй, 58, 60 настай эмэгтэй хүн байна.
Наймдугаар сарын 31-ний өдөр Беларуст ямар үйл явдал өрнөв? Мэдээллийг DW, Regnum, BBC агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар хүргэж байна.
Тусгай дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 76,082 дуудлага хүлээн авсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Соёлын сайдын тушаалаар өнөөдрөөс эхлэн бүх музейг 18 хүртэлх насны хүүхдүүд үнэгүй үзүүлэх шийдвэр гарчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хүүхэд багачууд, оюутан залуустаа хүргэсэн хичээлиййн шинэ жилийн мэндчилгээг байршуулж байна.
Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээний банцүкэг өнөөдөр зарлалаа. Есдүгээр сарын 13-ны ням гаригт эхлэх башёд Монголын 20 хүчтэн барилдах ба дээд зиндаанд зүүн, баруун жигүүрийн хоёр аваргаараа (Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд) манлайлуулсан долоон бөх барилдана.
Хүүхэд байхаасаа барилддаг байсан. Оюутан болохоос өмнө аавынхаа нутагт барилдаад түрүүлж сумын заан цол хүртсэн. Гэсэн ч дуулах эсвэл барилдах гэсэн сонголттой нүүр тулсан. Урлаг гэдэг үргэлж завгүй байлгадаг. Дуулахын зэрэгцээ бөхийн бэлтгэл хийж барилдах боломж байхгүй учраас бөхөө орхиод уран бүтээлдээ шамдсан даа.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3120 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.
Тусгаарлах байрны хамгаалалт, нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Батсайхантай ярилцлаа.
Ийнхүү хоногт 236 халдвар тээгч илэрснээр Өмнөд Солонгост коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 20182-д хүрсэн байна.
Иргэн Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарын гэм бурууг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсний дараачаас Эрэл ХХК-ийн хамт олны мэдэгдэл, Б.Эрдэнэбатын ил захидал гэх зэрэг худлаар дүүрсэн, гүтгэлэгийн шинжтэй зүйлс хэвлэлээр төлбөртэйгээр тархах болов. Монголын хэвлэлүүд асуудлыг нягтлах, шалгах, мэдээллийн тэнцвэрийг хадгалах, бодит мэдээлэл түгээх зэрэг дөрөвдэх засаглалын үүрэг хариуцлагыг умартан, “мөнгөө төлсөн бол хамаагүй” гэх байдлаар асуудалд хандаж байна.
Хүний амьдралд гэгээн дурсамж үлдээх энэ өдрийг хүүхдийн инээд, ижий аавдаа хорогдсон багачуудын хөнгөхөн гуниг, хөл хорионд удтал уягдсан ахлах ангийнхан, хэн нь хэрхэн өөрчлөгдснийг ярилцах дотнохон хөөрөлдөөн чимж байна.
Гэхдээ 2012 онд Ши Жинпин Коммунист намын дарга болсноос хойш угсаатны цөөнхүүдийг хүн амын 91 гаруй хувийг эзлэх хан үндэстний соёлд уусгахад чиглэгдсэн ажлаа Коммунист нам улам эрчимжүүлсэн юм.
Ливан улсын нийслэл Бейрут хотод болсон аммонийн нитрат (ammonium nitnate) гэх тэсрэх бодис дэлбэрсний улмаас 100 гаруй хүн нас барж тус улсад хүнд гарз, хохирол тохиосон. Манай оронд ч аммиак зэрэг тэсэрч, дэлбэрэх бодис хадгалагддаг бөгөөд хий алдагдаж хүн хордсон тохиолдол гарч байсан. Эдгээр бодисын аюулгүй байдал, хадгалалтын горимд хэрхэн хяналт тавьдаг талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Удвалаас тодрууллаа.
“Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс хууль тогтоох эрх мэдлийг хадгалдаг. Байнгын ажиллагаатай парламентыг нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байхаар 1992 оны үндсэн хуулиар хуульчлан баталжээ. УИХ хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх үйл ажиллагаагаа байнгын хороодоор дамжуулан хэрэгжүүлдэг бол парламентад суудалтай намууд бүлэг, зөвлөл байгуулан ажилладаг.