Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу үнэлгээ гарчээ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу үнэлгээ гарчээ
Шүүхийн шийдвэрийг 16.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас танилцуулах юм байна.
"Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “МИК Актив Хорин Дөрөв” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос олгоод байсан юм.
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх салбарын сайд, холбогдох байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Шилэн банкны ам.метр талбайг 15-17 мянгаар нэг болон хоёрдугаар давхарт түрээсэлж байгаа. Оёдол, эсгүүр, засваруудаар болон худалдаа үйлчилгээгээр үйлчилнэ. Харин алт мөнгөний дархчууд галын аюултай багаж хэрэглэдэг учир тэнд оруулах боломжгүй. Гэхдээ тэдэнд өөр талбай хайж байгаа. "Урт цагаан"-ыг 40-200 мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан юм билээ.
Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг буулгах асуудлаар нийслэлийн холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийж байна.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас Улсын онцгой комисст ирүүлсэн хандив өнөөдрийн байдлаар нийтдээ 7.4 тэрбум төгрөгт хүрчээ.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 426 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Ойрын өдрүүдэд амьтны дуудлага 15 удаа ирсэн байна. Үүнээс могойн дуудлага гурав, Өмхий хүрэнгийн дуудлага тав, Бор гөрөөсний дуудлага нэг, сарьсан багваахайн дуудлага хоёр ирсэн байна. Нийслэлд хоёр үхсэн тарваганы дуудлага ирсэн. Иргэд та бүхнийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Нийслэлийн онцгой байдал, эрүүл мэнд, байгаль орчны газраас хамтран мэдээлэл хийж байна.
Монгол орны өнцөг булан бүрт хүрч үйлчилдэг ХААН Банк харилцагчдынхаа тав тух, хэрэгцээ шаардлагад нийцсэн хамгийн орчин үеийн, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг билээ. Энэ удаад ч мөн адил харилцагчдадаа үйлчилгээгээ улам ойртуулан, банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар өдөр шөнийн аль ч үед хандах боломжийг бүрдүүлэн цахим сувгуудынхаа онлайн чат үйлчилгээг 24/7 болгон өргөжүүлээд байна.
АНУ Хятадын 11 компанийг тус улсын технологи болон бусад барааг худалдан авахыг хориглолоо. Энэ нь Шинжаан дахь хүний эрхийн зөрчилтэй холбоотой юм.
Өрхүүдийн 12 хувь ажлын байргүй болжээ. Өрхүүдийн 7 хувь нь ХАА-н бус бизнесээ хаахад хүрсэн байна. Тэрчлэн өрхүүдийн 64 хувь нь хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэнийг дурджээ.
Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч С.Уранчимэгийн санаачилгаар ангийнхаа талбайд алба хаагчдын хэрэгцээнд зориулан хүнсний нарийн ногоо тариалах ажлыг өнгөрөгч тавдугаар сараас эхлүүлжээ.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд таван өдөр үргэлжилж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял оноолоо.
“Барселона” клубт тоглож буй Чилийн хөлбөмбөгч Артуро Видал энэ улиралд Испанийн Ла-лигийн 33 тоглолтод оролцоод найман гоол оруулж, хоёр дамжуулалт өгчээ.
Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жинд дэлхийн аварга цолын төлөө өнгөрөгч хоёрдугаар сард тоглож, оноогоор ялагдсан “Кинг Туг” Н.Төгсцогт маань рингэнд ирэх есдүгээр сард дахин гарахаар боллоо.
Газар хагалах, ус булгийн эх малтах,, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 градус дулаан байна.
Чөлөөт бөхийн шилдэг бүсгүйчүүд баруун аймгуудаар аялж яваа бөгөөд тэд өнөөдөр Хяргас нуурын Хэцүү хаданд үдэлж байгаа юм. Энэ үеэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэг ийм нэгэн эгзэгтэй үзүүлбэрийг гүйцэтгэсэн байна.