БНХАУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна
БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 07 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна.
БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 07 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ажиллан, алба хаагчидтай уулзалт хийж, санал бодлыг нь сонслоо.
Өнгөрсөн сард УИД-т гарсан галыг шуурхай арга хэмжээ авч, цаг алдалгүй унтраан, ажилтан, алба хаагч, үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад “Номин Холдинг” ХХК-ийн зүгээс талархал илэрхийллээ.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн хоёр дахь онгоц өнөөдөр 22;10 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:25 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Олон улсын тэшүүрийн холбооноос ISU Skating Awards 2020 уран гулгалтын шилдгүүдийн шагналд нэр дэвшигчдийг зарлалаа. Шагналтныг долдугаар сарын 11-нд Лозанн хотоос онлайнаар тодруулах юм. Нэр дэвшигчдийн дунд олимпийн хошой аварга, Японы уран гулгагч Юзүрү Ханью хамгийн шилдэг гулгагч, шилдэг хувцаслалт гэсэн хоёр номинацид дэвшсэн бол хүүхдийн олимпийн аварга Юү Янг (БНСУ) шилдэг шинэ гулгагчид өрсөлдөж байна.
Шалгалтын байранд цагтаа ирэх. Шалгалтад ирэхдээ заавал бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрэн авч ирэх, гар утас бусад журмаар хориглосон зүйлсийг орхих хэрэгтэй. Баллуур, харандаа, үзүүрлэгчийг Боловсролын үнэлгээний төвөөс олгож байгаа. Та бүхэндээ амжилт хүсье.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 13.
Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарчээ. Тиймээс "МИАТ" ХК-ийн Ц.Ууганбаяр даргатай нисэх баг Бээжин хотод техникийн буулт хийж, онгоцоо амжилттай газардуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй Хурдан морины салбар хорооны гишүүд өнөөдөр Хүй долоон худагт ажиллаж баяр наадмын бэлтгэл ажлыг шалгалаа.
Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын автомашины хөдөлгөөний ачаалал бүхий 6 постод “Хоггүй аялал гоё” уриа бүхий 2500 наалт болон 5000 хогийн уутыг тарааж жолооч, иргэд аялагчдад байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, хоггүй аяллыг уриалж байна. Ингэхдээ Хан-Уул дүүргийн Сансар худалдааны төв, 22-ын товчоо, Номин, Оргил худалдааны төв, Зунжин зэрэг Улаанбаатар хот руу орох, гарах хэсэгт мэргэжлийн байгууллагууд жолооч, зорчигчдод тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бүхий наалт нааж, хогийн уут тарааж байгаа юм. Цаашид Горхи Тэрэлжийн чиглэлийн амралтын газар, аялал жуулчлалын байгууллагууд мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт шалгалтыг хийн ажиллахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзаад, Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран томилогдсонд нь баяр хүргэлээ.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн.
Гарааны компани, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Creative Retail Store” төслийн албан ёсны нээлт маргааш болох гэж байна.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Туул, Тэрэлж голын усны түвшин нэмэгдэж байгаа талаар ЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс бид урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/800 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тэрэлж, Хэрлэн, Туул, Баянзүрхийн гүүр, Төмөрзамын гүүр, Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголийн гүүр зэрэг маршрутаар нийслэлийн аврах анги өдөр бүр 94 нэгж техник хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнт завьт эргүүл болон явганаар үүрэг гүйцэтгэж, иргэдийг голын усанд өртөхөөс авран хамгаалж байна. Иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр тоглуулахгүй байхад эцэг, эхчүүд онцгой анхаарах шаардлагатай байна” гэлээ.
МАН-ын дарга У.Хүрэлсүх хоёрантоо Ерөнхий сайдаар томилогдоод байна. УИХ-ын 2020 оны сонгуулиар намдаа үнэмлэхүй ялалт авчирсан түүнд Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх эрх үүрэг оногдож байгаа. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн ялалт хариуцлагаар үргэлжилж байгааг хэлсэн үгэндээ онцлоод зорилт, төлөвлөгөөгөө танилцууллаа.
Н.Номтойбаяр холбогдох шүүх хурал эхэллээ.
Засгийн газрын2017 оны 192 дугаар тогтоолоор байгуулагдсан Ховд аймгийн Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийн, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан юм.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.07.02) 12 цаг 40 минутад 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэв.