УНТЭ: Цахим технологийн тусламжтайгаар цагаа хэмнэх боломжтой
Бид эрүүл мэндээ эцэст нь тулгачихаад л эмнэлэг бараадах нь олонтаа. Монголчуудын “За яахав дээ тэгж байгаад үзүүлнэ дээ, ажил ихтэй байнаа, нэг их өвдөхгүй л байгаа ш дээ, эмнэлэгт очихоор оочер, дараалал, явдал суудал нь дийлдэхгүй юм” гэх мэт олон олон үзэл энэ асуудлын хамгийн том шалтгаан.


















