Үс засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 26. Ангараг гараг. Шийдэм одтой, найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 26. Ангараг гараг. Шийдэм одтой, найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр.
Засвар, үйлчилгээ явагдаж байсан барилгад гурван дарагдсан бөгөөд аврах 105 дугаар ангийн алба хаагчид хоёр иргэнийг гаргаж, ГССҮТ-д хүргээд байна. Үлдсэн нэг иргэнийг гаргах ажлыг яг одоо зохион байгуулж байна
Цар тахал дэлхий нийтийг нөмрөөд буй энэ цаг үед үл хөдлөх хөрөнгө худалдаж авна гэдэг бодлогогүй хүний хийх алхам шиг санагдаж байна уу? Угтаа бол үл хөдлөх хөрөнгө авахад 100 хувь тохиромжтой, таатай цаг үе гэж байдаггүй. Орон сууц худалдаж авна гэдэг гутал авч өмсөхтэй адилгүй. Энэ бол амьдралдаа гаргадаг санхүүгийн томоохон шийдвэрийн нэг учир нухацтай хандаж, бүх талын мэдээлэлтэй байх нь чухал юм. Хаанаас эхлэх вэ, хэдий хэр хугацаа орох вэ, хэнд хандах вэ гэхчилэн мэдээж олон асуулт бий. Ялангуяа анх удаа байр зээлээр авах гэж байгаа бол бүр ч их судалгаа хэрэгтэй. Орон сууц зээлээр худалдаж авахаар судалж буй хүмүүсийн ажлыг хөнгөвчлөхөөр бид дараах зөвлөгөө мэдээллийг бэлтгэлээ.
Энэ жилийн хувьд тус газраас ан амьтны мэргэжлийн байгууллага болох Хөдөө аж ахуйн их сургууль, “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран айлын хашаанд хамгийн ойр тархсан Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсээс нийт 7 бүлийн 32 толгой тарвагыг барьж ЗӨСҮТ-ын түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшууллаа.
Бээжин хотод коронавирусийн халдвар дэгдсэний улмаас энэ хоттой зэргэлдээ орших Хэбэй мужийн Баодин хотод дайны байдал тогтоосон талаар хотын засгийн газрын цахим хуудас дээр мэдээлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс олон нийтийн анхааралд байгаа хэргүүдийг шийдвэрлэсэн тухай мэдээлэл өглөө.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага хурлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох, сонгуулийн маргаантай холбоотой хэргүүд, нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдээс Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн зарим хүмүүст холбогдох эрүүгийн хэргийн талаар мэдээлнэ.
Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлэг “Явган хүний гарц нэвтрэх”-д жолоочийн баримтлах заалтын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Халдвар дэгдсэн захаар үйлчлүүлсэн 517 хүнээс 45 хүний шинжилгээний хариу эерэг гарсны улмаас зургадугаар сарын 13-нд "Синьфади" захыг хаасан байна.
Дуудлага мэдээллийг шалгахад иргэн 39 настай, эрэгтэй “Д”-ын "Самсунг А-10" маркийн гар утсыг үл таних 18 настай эрэгтэй “С” булааж зугтаасныг эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч У.Баярсайхан, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Даваасүрэн нар шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа эхэлсэнтэй холбогдуулан сэтгүүлчдэд өнөөдөр /2020.06.15/ мэдээлэл хийлээ.
Чуулганы хуралд 56 ховор тохиолдолын илтгэл ирүүлснээс эхний шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлж, түүнээс ШИЛДЭГ ТАВАН ИЛТГЭЛИЙГ шалгаруулж, мөнгөн урамшуулал олголоо.
Өнгөрсөн хугацаанд 22 удаагийн тусгай үүргийн нислэг, авто замаар 10020 иргэдийг өнөөдрийн байдлаар татан авсан байна. Энэ сард найман тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж байсан ч нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо, иргэдийн хүсэлт их байгаа учраас тусгаарлах байрын тоог нэмэгдүүлэх тал дээр ажилласны үр дүнд нислэгийн тоог нэмэхээр боллоо. Зүүн Өмнөд Ази-д байгаа иргэдийг татаж авах тусгай үүргийн транзит зорчигч хүлээж авах нислэгийг энэ сарын 20-ны өдөр Сөүл хот руу хийхээр боллоо.
ЭЕШ долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулагдана. “Суудлын хуваарь” хуудсыг өнөөдрөөс эхлэн Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д нэвтэрч өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан хэвлэж авна.
Тэгсэн хэр нь хүүхдийн 100 мянга, ажилчдад 200 мянган төгрөг өгөх арга хэмжээ авлаа. Энэ хангалтгүй байна. Манай BRB компанийн 16 ажилтанд 200 мянган төгрөг орж ирсэн. Ажилчдынхаа дансанд шилжүүлсэн. Гэвч цаана нь урсгал зардал, түрээс зэргийг аван сарын хугацаанд яаж дааж байна гэж бодож байна вэ. Өрөнд орж үхлээ.
"Залуу байхдаа дэлхийг байлдан дагуулахыг хүсдэг байлаа. Харин одоо үндэс угсаагаа бодож, төрөлх нутагтаа санаа тавих цаг ирсэн" хэмээн Даши Намдаков өгүүлжээ.
Бизнес эрхлэгчдийн нэгдлээс "Ковид-19" цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн салбарт хүндрэл учирч байгаа талаар мэдээлэл хийж байна.
Буриадад өнгөрсөн хоногт COVID-19 вирусийн халдвар шинээр 51 бүртгэгдсэнээр энэ улс дахь нийт өвчтөнүүдийн тоо 2300-г давжээ.
ЭЕШ-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
Дэлхийн 216 улс орон, газар нутагт COVID-19 халдвар бүртгэгдэж 7 сая 997 мянган хүн өвчилж 440 гаруй мянган хүн нас бараад байна. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Тува улсад өвчлөл авсан хүний тоо 50-190 орчмоор нэмэгджээ.