Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
ХААН Банк Монгол цэргийн баярыг угтан картын урамшуулалт аян зарлалаа.
Өнөө шөнө /2024.03.15-16-нд шилжих шөнө/ Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, маргааш өдөр /2024.03.16/ Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Улсын хэмжээнд өнөөгийн байдлаар нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүндэрч, нийт нутгийн 60 хувь нь цастай байна.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс автомашин хулгайд алдагдсан хэргийг 28-45 насны хоёр эрэгтэй үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна.
Монголбанкнаас бодлогын хүүгээ бууруулж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, Төв банкны мөнгөний бодлогын ээлжит хурлаар бодлогын хүүгээ 1 нэгж хувиар бууруулж, 12 хувь болгох шийдвэр гаргасан байна.
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг энэ жил 10-р сард Баян-Өлгий, Баянхонгор аймагт хэрэгжүүлэх бол “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийнхан 7, 8-р саруудад Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгийг зорихоор төлөвлөөд байна.
Шүүхээс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга З.Энхболд нарт 40 сая төгрөгийн торгууль, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах шийтгэл оноогоод буй.
Сүүлийн 7 жилийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой 1524 гэмт хэрэг бүртгэгдэж, 1945 хүн холбогдсон байна. Цар тахлын үед энэ хэрэг бага байсан бол хил нээгдсэнээр хойш нэмэгдэх хандлагатай байна.
ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 2 дугаар сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг 32 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсөвлөөд байна.
Энэ чуулган 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган болж байна. тэр ч утгаараа төр, ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд та бүхний, энэ парламентын хувьд онцгой чухал ач холбогдолтой чуулган байх ёстой.
УИХ-ын 2024 оны сонгууль зургадугаар сарын 28-нд товлогдсон. Иймээс аймаг орон нутгийн сонгуулийн төв байгууллагууд зохион байгуулалтын ажлаа эхлүүлээд байна.
Гадаад худалдаа ашигтай гарч, төгрөг чангарсаар байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд ам.долларын ханш бага зэрэг буурч, өнөөдрийн байдлаар 3375 төгрөг байна. Энэ бол эдийн засаг сайжирч, валютын нөөц нэмэгдсэн гэх үзүүлэлт юм.
Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багийн “Хүнхэр хатавч” гэдэг газарт хот хоорондын зорчигч тээврийн автобусны хөдөлгүүр шатжээ.
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт нээлтээ хийнэ.
“Өндөр буянт холдинг” хэмээх барилгын компани бий. Тус компани МАН-ын байр, UBH центр, Худалдаа хөгжлийн банкны барилга, 200 оюутны байр, “Оргил стар” хотхон, Хаппи таун, УБ таун зэрэг арваад томоохон барилга барьсан байдаг.
Өнөөдөр Булганы төв, Сэлэнгийн өмнөд хэсэг, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно.
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын хүрээнд “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.