Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр товлосон байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр товлосон байна.
Дэлхийн хамгийн үнэ цэнтэй цахим валют мягмар гарагт үнэ нь эрс өсөж, сүүлийн нэг жил гаруй хугацааны туршид хамгийн өндөр үнэд хүрчээ. Энэ талаарх мэдээллийг Ройтерс агентлаг дамжуулсан байна.
Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байсны дээр цуврал дэлбэрэлт гарснаас хойш хэдэн цагийн дараа ч шалтгааныг тодруулж чадаагүй гэж хэвлэлүүд мэдээлжээ. Гэхдээ эдгээр дэлбэрэлт нь "ёслолын буудлага хийсэнтэй хамаагүй" гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Зарим хэвлэл цахилгааны дэд станц дэлбэрсэн байж болзошгүй гэж мэдээлжээ.
2024 оны нэгдүгээр сарын 4-19-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийхээр товлогдсон байна.
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар өнгөрсөн 11 дүгээр сары 3-10-ны хооронд иргэдээс санал авч дууссан. Санал асуулгын дүнд иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг нураахыг дэмжсэн байна. Урт цагаан үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн ААН-үүдийг 12 дугаар сарын 19-ны дотор барилгыг чөлөөлөхийг шаардаж нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Улмаар тог цахилгааныг нь хязгаарлаж, үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон ч одоогоор 10 гаруй иргэн мотор асааж ажиллаж байна. Хэдий тус бүсэд байрлаж байсан нэгдүгээр корпусын барилгыг буулгаж, түр хашаагаар хамгаалсан байдалтай байсан бөгөөд өчигдрөөс /2023.12.29/ бусад корпусыг буулгах ажлыг эхлүүлсэн билээ.
Токиогийн нисэх буудал дээр бүрэн шатсан зорчигч тээврийн онгоц нь 2021 онд үйлдвэрлэгдсэн Airbus A350 онгоц аж. Энэ онгоц Хоккайдо мужаас Токиод газардах үед осол болсон бөгөөд хэргийн дараа нисэх буудлын хөөрөх, газардах зурвасыг бүрэн хааж, нислэгүүдийг хойшлуулсан байна. Японы хэвлэлүүдийн мэдээлснээр, онгоц мөргөлдсөний дараа бүхээгийн ажилтнууд маш богино хугацаанд зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан аж.
Харин өнгөрсөн 11 дүгээр сард Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа зургаан төрлийн гүйлгээ хийжээ. Эдгээр нь бүгд гадаад томилолтод зарцуулсан байна. Тодруулбал, Хашчулуу, Өнөрболор, Оюунхорол, Гүнд бол нарын дөрвөн хүний данс руу гадаад албан томилолт гэсэн утгатайгаар 7 сая 300 мянган төгрөг, ТРЭЙВЕЛВЭЙ компанийн данс руу 21 сая төгрөг, Эйр транс ХХК руу 11 сая төгрөг шилжүүлсэн байна.
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна.
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана.
03-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Нэгдүгээр сарын нэгний өдөр Японд хүчтэй газар хөдлөлт ар араасаа гарсан. Эдгээр газар хөдлөлтөөс хамгийн хүчтэй нь 7,6 магнитудад хүрч байв. Энэ газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байгаа талаар NHК суваг мэдээлжээ.
Хамгийн сүүлд, Оросын армийн пуужин өөрийн нутаг дээр унасан тохиолдол 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарч байлаа. Тухайн үед мөн л Украин руу пуужингийн довтолгоо хийх үеэр нэг пуужин Волгоград мужид унаж, дэлбэрсэн юм. Тухайн үед энэ нь долоо хоногийн туршид пуужин унаж дэлбэрсэн хоёр дахь тохиолдол болж байсан бөгөөд мөн л алсын тусгалт Х-101 далавчит пуужин унасан талаарх мэдээлэл гарч байв.
Өмнөд Солонгосын U-KISS хамтлагийн Хун болон Girl's Day хамтлагийн гишүүн асан Хван Жи Сон нар анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар Tango Music агентлаг мэдээллээ.
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хар тамхи хэрэглэсэн байдалтайгаар саатуулагдсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан.
Баярын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 6036 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 247, зөрчлийн шинжтэй 3330, зам тээврийн ослын шинжтэй 2459 дуудлага мэдээлэл ирсэн байна.
Хорватын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 10-14-нд болно. Энэ тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр нарын удирдлага дор эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт Э.Дэлгэрмаа нар зодоглоно.
Өнгөрсөн 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Женни, Жисү, Лиса, Ружэ нар YG Entertainment-ын дор үйл ажиллагаагаа зогсоохоор шийджээ. Нөгөө талаараа YG шинэ охидын хамтлаг болох BABYMONSTER -д анхаарлаа хандуулах болсон аж. Женни OA компаниараа үйл ажиллагаа явуулж, Лиса гадаад компанид орж, Жисү жүжигчнээрээ төвлөрч, Ружэ дуу талдаа илүү анхаарна гэжээ.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-ний даваа гарагт Япон улсын төв хэсэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Улмаар Ишикава мужийн Ното хотод цунамигийн түгшүүр зарлаад байв. Тэрбээр өнөөдөр өдрийн 12 цагийн мэдээгээр газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 15-д хүрсэн талаар CNN мэдээллээ.
Эрүүгийн цагдаагийн албанаас охидод хүч хэрэглэн, биеийг нь үнэлүүлсэн гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Хонконгт 26 настай Монгол залуу харааны бэрхшээлтэй иргэнийг дээрэмдэж, дэлгүүрээс шар айраг хулгайлсан хэргээр баривчлагджээ.