Ихэнх нутгаар дулаан байна
Цас эрчимтэй хайлна
арга хэмжээ "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт болж байна.
Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсад айлчилж байна. Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсын Ерөнхийлөгч Томаш Шүйокт бараалхлаа.
Өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн боловсролд анхаарах шаардлага тулгарч байна. Монгол Улсын хэмжээнд өсвөр үеийн ердөө 34 кабинет, клиник, төв нэртэйгээр тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг холбогдох саналын хамт жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг. Энэ удаагийн 23 дахь илтгэлд “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” сэдвийг тусгайлан тусгахаар ажиллаж байна.
”Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүр Замын-Үүд боомтод тээвэрлэгдэн орж ирлээ.
Намайг АТГ-т аваачихдаа өмгөөлөгч авахуулахгүй, хууль сануулаагүй. Энгийн хувцастай хүмүүс нүүрэнд камер тулгаж, өөрсдийнхөө хэлж өгсөн үг, өгүүлбэрийг хэлэхийг тулган шаардаж, айлган сүрдүүлсэн. Зориулалтын бус өрөөнд байлгаж, нунтаг цагаан зүйл уулгаснаас болж толгой маш их өвдсөн хямралтай үед өөрсдийнхөө урьдчилж бэлдсэн үг, өгүүлбэрийг надаар хэлүүлсэн.
АНЭУ-ын Дубай хотод пара байт харвааны “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгох тэмцээн хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 9-ний өдрүүдэд болж байна.
Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад айлчилж байна. Энэхүү айлчлалын үеэр Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн талаар яриа хэлэлцээр боллоо.
"Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд зохион байгуулах "Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил" форумын урьдчилсан хэлэлцүүлгийг хийж байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын тоо 2023 оны эцсийн байдлаар 3 504 741 хүрснээс 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт эмэгтэйчүүдийн 50.7 хувь нь Улаанбаатар хотод, 49.3 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна.
Архангай аймгийн Ихтамир суманд дахин газар хөдөлжээ.
Орхон аймгийн Баян-Өндөр суманд машинаа засаж байсан иргэн дарагдаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 06-нд гарчээ.
“Орон нутгийн хөгжлийн сан” бол иргэдийн саналаар амьдарч буй орчноо сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хуваарилдаг сан. Гэхдээ хаалга хийлгэх нь иргэдийн амьдрах орчинг сайжруулахад хэрхэн нөлөөлөхийг таашгүй. Ямартай ч Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ийнхүү ХААЛГА барихаар болсон байна.
Архангай аймгийн Өндөр-Улаан сум Донгой багийн “Донгойн даваа” гэдэг газарт бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины жолооч гэмтэж, нэг хүн нас баржээ.
Голомт банк 3-р сарын 6-нд тохиож буй 29 жилийн ойн өдрөө SocialPay аппликэйшний шинэ хувилбар буюу хүүхэд, багачууд хэрэглэх боломжтой SocialPay Junior аппликэйшнийг албан ёсоор танилцуулж байна.
Хүүхдийн хөгжлийн ялгаатай байдлаас үүдэн тусгай хэрэгцээт боловсролын салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүний тулд тэгш хамруулах сургалтын тогтолцоо чухал гэдгийг ярих болсон. Энэ талаар “Солонгон мод” өдөр өнжүүлэх төвийн эрхлэгч Ц.Дэлгэрботьтой ярилцлаа.
S'Outlets дэлгүүрийн барилгыг нураах ажлыг 2024 оны нэгдүгээр сарын 26-наас эхлүүлж, гурван давхар барилга, агуулахыг нураан, цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Ийнхүү хоёрдугаар сарын 20-ноос таван давхар барилгын талбайг бүрэн чөлөөлж, барилгын гадна фасадыг буулгаж эхлээд байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 07-ноос 09-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг өчигдөр нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцлаа.