Хүүхдүүд нойр булчирхайн үрэвслээр өвчилж байна
Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог хамгийн том булчирхай бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, ходоодны үйл ажиллагаанд оролцдог. Тэгвэл сүүлийн жилүүдэд нойр булчирхайн үрэвсэл эрчимтэй нэмэгдэж байгаа байгаа бөгөөд ялангуяа бага насны хүүхдүүдэд давамгайлах болсон нь анхаарах ёстой өвчлөлийн нэг болоод буйг сануулж байна.


















