ГАЛТ ТЭРЭГ СОЛИЛЦОХ, АЧАА ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН ХҮЛЭЭЛЦЭХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЖ ДУУСЛАА
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023.02.09-ний өдрийн А/37 тоот тушаалын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК нь суурь бүтэц эзэмшигч “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиантранс лайн” ХХК, “Монголиантранс ложистик” ХХК-тай галт тэрэг солилцох /дамжуулах/, ачаа хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх гэрээг байгууллаа.



















