Д.Нямхүү: Түргэвчилсэн оношлуураар дахин нэг иргэнээс COVID-19 илэрлээ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Дөнгөж түргэвчилсэн оношлуураар хийсэн нэг шинжилгээний хариу эерэг гарлаа. Гэхдээ төв лабораторид шинжилгээ хийгдэж байгаа. Үдээс хойш шинжилгээний хариу баталгаажна. Төв лабораторийн шинжилгээг хүлээлгүй, гол хүнийг илрүүлж мэдэж авах зорилгоор түргэвчилсэн оношлуурыг ашиглаж байгаа гэдгийг хэлье" гэлээ.



















