Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 10 удаа хуралдаж, хуулийн төсөл 34, Улсын Их Хурлын тогтоолын төсөл (давхардсан тоогоор) гурвыг хэлэлцэж, яам, агентлаг, байгууллагын тайлан, мэдээлэл хоёрыг сонсож, хууль, Улсын Их Хурлын тогтоол тус тус хоёрыг батлуулсан байна. Байнгын хорооноос төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт долоо, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт дөрөв, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга нэг, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 10, Ажлын хэсгийн танилцуулга хоёр, Байнгын хорооны зургаан тогтоол баталжээ.