Дүүг минь тэтгэвэрт нь гаргачихсан байсан бол өнөөдөр амьд байх байлаа
Өчигдөр Баянхошуунд байрлах “Миний" дэлгүүрийн агуулахад гарсан галын улмаас онцгойгийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус алба хаагч Онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан бөгөөд бага насны таван хүүхэдтэй байжээ.










