Мөс цөмөрснөөс 100 орчим бог мал живжээ
Тус сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т Урандөш багийн “Хүрэн шугуй” гэдэг газарт Цөм сүргийн үржлийн төвийн малчин В “Дэлгэрмөрөн” голоор 01.11-ний өдрийн 18:00 цагийн орчим 100 орчим бог мал тууж явахад голын мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газрынхан 01.13-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан.


















