Төв болон говийн аймгуудын нутгаар цас орно
Төлөв байдал: 10, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.



















