Төв аймаг шинэ автобуудалтай болов
Төвийн бүсийн тулгуур төвд автотээврийн шинэ бүтээн байгуулалт “Төв авто буудал” сүндэрлэж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Энхболд, Төв аймгийн удирдлагууд, ЗТХЯ болон Автотээврийн үндэсний төвийн удирдлагуудаас гадна иргэд, тээвэрчид оролцлоо.


















