Б.Бат-Эрдэнэ: Энхийг сахиулагчдад НҮБ-аас цалин олгодоггүй
-Монгол Улс НҮБ-ын гишүүнийхээ хувьд хүлээсэн үүргээ биелүүлж даян дэлхийн энхтайван аюулгүй байдлын төлөө зэвсэгт хүчнээсээ цэргийн алба хаагчдаа энхийг ажиллагаанд оролцуулж байгаа. НҮБ, энхийг сахиулах ажиллагаанд цэрэг оролцуулж буй улс харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж түүний дагуу НҮБ-аас нөхөн төлбөр өгдөг. Нэг үгээр хэлбэл НҮБ-аас тухайн цэргийн алба хаагчдад ямар нэгэн нөхөн төлбөр өгдөггүй Монгол Улсад өгдөг гэсэн үг.


















