Ноён уулын улсын тусгай хамгаалалтын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг боллоо
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооноос Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийн талаар болон Төв, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Ноён уулын улсын тусгай хамгаалалтын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


















