Т.Санчир Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ гэж хэлснийхээ төлөө хараалгуулж байна
Т.Санчир нь өчигдөр цахим сүлжээндээ "Хэний ч халаасанд ороогүй. Ах нарыг би олон жил итгэж найдаж хүлээж ханалаа. Нэгийг нь солиод нөгөөг нь гаргаад 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд юу ч өөрчлөгдсөнгүй. Тэд нарт өөрчлөх сэтгэл түй ч алга. Нам харгалзахгүй хувааж идэж ууж, хувааж цөлмөх л хүсэл тэдэнд байгаа. Ээлжилж идэж ууж, бие биедээ шаардлага тавьж чадахааргүй болжээ. МАНАН байгаа цагт нэг ч авлигалч шоронд орохгүй. Хуулийн хариуцлага хүлээхгүйг бид хангалттай харж байна. Одоо больё. 30 жил юу ч хийгээгүй ах нар одоо хангалттай.














