Суудлын машин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ
Дархан-2 өртөө-Шарын гол хоорондын замын 11км-ын 5 зуутад байрлах авто замын гарамд уржигдар орой 21:11 цагт 3501-р галт тэрэгний урдуур "Субару" маркийн улаан өнгийн суудлын 99-47 ОРА автомашин амжина гэж ороод мөргүүлсэн ноцтой осол гаргажээ.












