Нью-Йоркод метро мөргөлдөж, 24 хүн шархаджээ
Нью-Йорк хотод метро мөргөлдсөний улмаас 24 хүн гэмтэж бэртсэн гэж тус хотын Гал түймэртэй тэмцэх газраас мэдээллээ. Хэргийн газар цагдаа, гал сөнөөгч машин ажиллаж байгаа бөгөөд ажилчид метроноос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд тусалж байна гэж Франс Пресс мэдээлэв.



















