Ажлаа өгсөн Д.Оюунхорол 970 сая төгрөгийг хэрхэн захиран зарцуулав
Харин өнгөрсөн 11 дүгээр сард Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа зургаан төрлийн гүйлгээ хийжээ. Эдгээр нь бүгд гадаад томилолтод зарцуулсан байна. Тодруулбал, Хашчулуу, Өнөрболор, Оюунхорол, Гүнд бол нарын дөрвөн хүний данс руу гадаад албан томилолт гэсэн утгатайгаар 7 сая 300 мянган төгрөг, ТРЭЙВЕЛВЭЙ компанийн данс руу 21 сая төгрөг, Эйр транс ХХК руу 11 сая төгрөг шилжүүлсэн байна.


















