Олзны хүмүүсийг суллах, эвлэрэл зарлах саналыг Израил гаргажээ
Израил, ХАМАС сар гаруй дайтсаны эцэст 11 дүгээр сарын сүүлээр хэлэлцээр хийж, нийтдээ найм хоногийн хугацаанд гал зогсоож байсан. Энэ үеэр ХАМАС бүлэглэлийн олзноос 100 гаруй хүн чөлөөлж байв. Үлдсэн олзны хүмүүсийг суллах тал дээр талууд ийм хэлэлцээ дахин хийхээр эрмэлзэж байгаа талаарх мэдээлэл сүүлийн үед гарч байлаа.



















