Лаборатори, гүүрэн гарцны нээлт боллоо
Чингэлтэй дүүрэгт байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Нүүр ам судлалын сургуулийн шинэ лабораторийн нээлт, тус сургууль руу орох, гарах явган хүний болон автомашины гүүрэн гарцыг ашиглалтад орууллаа. Тус сургууль 170 сая төгрөгийн өртөг бүхий 24 суудал, модель буюу хиймэл хүн, тоноглол бүхий сургалтын Ур чадварын лабораторийг байгуулжээ.