Хадлан эхэллээ
Баян-Өлгий аймгийн малчид өвлийн бэлтгэлээ хийж эхэлжээ. Энэ талаар тус аймгийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Онгар энэ тухай мэдэгдэхдээ”Найр наадам шувтраад, намрын улирал эхэлж байна. Тус аймгийн нийт нутгийн наян хувьд бэлчээр, хадлангийн ургац гайгүй сайн байгаа. Малчид уулын хадлан хурааж эхэлсэн” гэв.



















