Эрдэмтэн мэргэд Та бүхэн Монголыг дэлхийд сурталчлан, таниулах эрдэм судлалын элч болж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд Төрийн ордонд эхэллээ. Их хуралд оролцохоор дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн байна.

















