Украины дайнд Оросын талд байлдсан Киргизийн иргэн 10 жилийн ял сонсов
Яллагдагч гэм буруугаа шүүх дээр хүлээгээгүй гэнэ. Тэрбээр Оросын паспорт авахын тулд цэргийн албанд элссэн, таван сарын хугацаанд Луганскийн унтаг дэвсгэрт байсан, байлдааны ажиллагаанд оролцоогүй хэмээн мэдүүлсэн байна. Киргизд ирэхдээ авчирсан 180 мянган сом буюу 20000 орчим доллартай тэнцэх мөнгийг өөрөө хуримтлуулсан, цэргийн албанд орсныхоо төлөө шан харамж аваагүй хэмээн мэдүүлжээ.



















