Украины шүүх Буриадын мэргэн буудагч Чингис Дамбаевт 12 жилийн ял оноов
Түүний өмгөөлөгч Виктор Паета шүүхээс "байж болох хамгийн бага ял оноох"-ыг хүссэн гэнэ. Чингис Дамбаев бага насны хоёр охинтой, тэднийгээ тэжээхийн тулд ажил хийх ёстой ч Орост ажил олоогүйн улмаас дайнд явсан гэж өмгөөлөгч мэдэгджээ.

















