Иран улс ОХУ-д 400 гаруй дрон буюу нисгэгчгүй онгоц нийлүүлжээ
Цагаан ордны албаны хүмүүсийн мэдээлснээр, өнгөрсөн оны наймдугаар сараас хойш Иран улс 400 гаруй дрон буюу нисгэгчгүй онгоцыг Орос руу илгээсэн гэв. Иран Орост нисгэгчгүй онгоцноос гадна их бууны сум, танкийн сум зэргийг нийлүүлдэг бөгөөд сүүлийн хэдэн сард Иран Орос руу 300,000 их буу, олон сая сум илгээсэн талаар гадны хэвлэлүүд мэдээлээд байна.















