Чансаа гутлын дэлгүүрийн босс Н.Болорчулуун ХААДС-аас авсан 2.1 тэрбум төгрөгийн зээлээ ТӨЛӨӨГҮЙ байна
Засгийн газрын ШИЛЭН ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан иргэн ААН-ийн нэрийг өчигдөр зарласан.
Засгийн газрын ШИЛЭН ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан иргэн ААН-ийн нэрийг өчигдөр зарласан.
ОХУ-ын шилдэг 16 тамирчин тус тоглолтод оролцох бөгөөд 12 бүрэн хэмжээний уран гулгалтын үзүүлбэр тоглогдох болно гэдгийг Steppe Arena-гийн зүгээс мэдээллээ.
Оросын эрх баригч "Нэгдсэн Орос" намын гишүүн, Пермь хотын Думын гишүүн Сергей Захаров депутатын бүрэн эрхээсээ хугацаанаас нь өмнө татгалзаж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн онд Украин дахь дайныг эсэргүүцэн мэдэгдэл хийж байсан юм.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаан гэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 08-ны 11:30 цагийн үед гарсан ой хээрийн түймэр Дорнод аймгийн Матад, Халхгол суманд тархаад байна.
Даваа гарагт ээлжит солилцоо болсон талаар Украины тал ч баталсан байна. Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак Украины 100 цэрэг гэртээ эргэн ирснийг баталжээ.
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хотхон байгуулах KFC-ийн төсөл нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.
Gun Violence Archive төслийнхний мэдээлснээр, Луисвиллд болсон энэ халдлага нь АНУ-д он гарснаас хойш зэвсэг ашиглан олон хүн рүү халдсан 140 дэх хэрэг аж,. Энэ төслийнхөн дөрвөөс дээш хүн галт зэвсгийн шарх авсан хэргийг зэвсэг ашиглан олон хүн рүү халдсан хэрэгт тооцдог юм байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу түрэмгийлснийхээ дараа эрүүгийн болон бусад холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, цэргийн албанаас оргон зайлсан хүмүүст оноох шийтгэлийг чангатгасан юм. Улмаар 2022 оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын цэргийн насны эрчүүд олноороо хилийн чанадыг зорьж байсан тул энэ удаад цэргийн насныхны хөдөлгөөнийг хязгаарлах хуулийн нэмэлтийг боловсруулжээ.
Францын Лилль хотын эрх баригчид хөдөлгөөний оргил цагаар хувийн машинаараа зорчоогүй хүмүүст мөнгө төлөхөөр шийджээ. Автомашин эзэмшигчид машинаас татгалзсан тохиолдол бүрт хоёр евро олгохоор төлөвлөж байгаа гэнэ.
Төрөөс хэрэгжүүлж байгаа зээл тусламж, хөтөлбөрт хамрагддаг тоотой хэдэн компани байна гээд хэлчихвэл буруудахгүй. Өнөөдөр нийтэд ил болсон мэдээллийг харахад мөн л төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хамаарал бүхий хүмүүс зээл авч, түүнийгээ төлөлгүй "замхруулчихсан" тохиолдлууд хэд байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаанд энэ сарын 08-ны үдээс өмнө гарсан ой хээрийн түймэр Дорнод аймгийн Халх гол, Матад суманд тархаад байна.
"Starbucks" хэдэн сарын өмнө оливын тостой кофег зах зээлд гаргасан. Ингэхдээ оливын тосны эрүүл мэндэд тустай чанар нь хэрэглэгчдийг татна гэж найдсан боловч эсрэгээрээ гэдэс нь хямарч, гүйлгэсэн үйлчлүүлэгчид гомдол мэдүүлж эхэлжээ.
Энд дуулгахад, Жеймс Кэмерон Жанжяжэгийн байгалийн үзэсгэлэнг харснаар Аватар кино бүтээх сэдэл төрсөн гэх бөгөөд энэ киноны зарим хэсгийг Хятадын энэхүү байгалийн үзэсгэлэнт газар авснаас хойш Аватарын уулс гэх болжээ.
Дээрхий гэгээн XIV Далай ламын энэтхэг хүүгийн уруул дээр үнсэн, "хэлийг минь хөх" гэж хэлсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж, дэлхийн олон хэвлэл энэ талаар мэдээлж, хүмүүс ихээхэн дургүйцэж хүлээж авсан юм. Энэ бичлэгтэй холбоотойгоор Далай лам уучлалт гуйжээ.
Америкийн Forbes сэтгүүл хамгийн олон тэрбумтан амьдардаг хотуудын жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Энэ жагсаалтад АНУ, Орос, Хятад, Их Британи зэрэг орнуудын томоохон хотууд багтсан байна.
Пентагоны нууц баримт бичгүүд олон нийтийн сүлжээнд цацагдаж ихээхэн дуулиан тарьсан. Энэ баримт бичгүүдэд Украины сөрөг давшилтын төлөвлөгөөнүүд багтсан гэж хэвлэлүүд мэдээлж байлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа уул уурхайн бус экспортын салбарынхантай хийлээ.