Дорнод Хятадын тэнгист Орос, Хятадын хамтарсан сургуулилалт өндөрлөв
ОХУ-ын Номхон далайн флот болон Хятадын Тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоцууд "Тэнгисийн хамтын ажиллагаа-2022" сургуулилалтаа дуусгажээ. Энэ сургуулилалтын үеэр тэнгисийн цэргүүд барьцаалагдсан хөлөг онгоцыг чөлөөлөх бэлтгэл хийж, тэнгист аврах ажиллагааг боловсруулан, холбоо харилцааны бэлтгэл хийсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлснийг Коммерсант мэдээлсэн байна.